logo
Ники Минажийн үсний стиль

Ники Минажийн үсний стиль "хулгайнх" уу?

2014/02/24

Нэгэн стилист залуу "Америкийн Шүтээн" тэмцээний шүүгч асан, реппер Ники Минажийг өөрийнх нь оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглаж, олон саяыг олж байна хэмээн буруутгасан байна. Стилист Терренс Дэвидсон Атлантагийн шүүхэд хандаж, Минаж өөрийнх нь гаргасан хиймэл үсний загваруудыг хулгайлаад зогсохгүй реалити шоуны гэрээ байгуулах боломжийг нь үгүй хийсэн хэмээн мэдүүлжээ.

Дэвидсоны мэдүүлснээр тэрээр 2010 оны 6-р сараас Минаж буюу Оника Маражийн үсний стилистээр ажиллаж эхэлсэн аж. Улмаар тэрээр Минажид зориулан хиймэл үс хийж эхэлсэн бөгөөд тэдгээрээс дуучин бүсгүй стиль имиждээ тохируулан сонгодог болсон гэнэ. Гэвч 2012 оноос Минаж болон түүний хамтран ажиллагсад өөрийг нь шахан зайлуулж, хиймэл үсний загвар гаргасан гавьяа зүтгэлийг нь үгүйсгэх алхмуудыг хийж эхэлсэн гэж Дэвидсон мэдүүлэгтээ дурджээ. Түүнчлэн Ники Минаж Дэвидсоны загварууд дээр тулгуурлан бүтээсэн хиймэл үсүүдийг өөрийн вэбсайтаараа дамжуулан зарж байгаа гэж түүний өмгөөлөгч Кристофер Честнат CNN-д ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/


 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш