logo
Mozilla 25 ам.долларын үнэтэй ухаалаг утас үйлдвэрлэхээр төлөвлөж байна

Mozilla 25 ам.долларын үнэтэй ухаалаг утас үйлдвэрлэхээр төлөвлөж байна

2014/02/25
Mozilla компани хөгжиж буй орнуудын зах зээлд зориулж бүтээсэн 25 ам.долларын үнэтэй ухаалаг гар утасныхаа анхны загварыг танилцууллаа. Firefox вэб хөтөчөөрөө алдартай тус компани энэ төсөл дээр хямд үнэтэй чип үйлдвэрлэгч Spreadtrum компанитай хамтран ажиллажээ. Mozilla-ийн шинэ утас олон зуун долларын үнэтэй ухаалаг гар утсуудыг гүйцэхгүй ч хэрэглэгчид тус утсан дээр аппликэшн ашиглаж, интернэтэд хандах боломжтой аж. Гэхдээ шинэ утсыг бүтээх үйл явц дуусаагүй, хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа юм байна.  Гар утас, таблет компьютер үйлдвэрлэгчид хөгжиж буй улс орнуудын зах зээлээс өндөр ашиг олох боломжтой гэж үзэж байгаа юм. Тиймээс тэдгээр зах зээлд амжилт олохоор зорьж буй Mozilla–ийн хувьд нэр хүндтэй томоохон компаниудын ширүүн өрсөлдөөнтэй тулгарна гэдгийг шинжээчид онцолж байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш