Британийн нэгэн шар айрагны үйлдвэрийн газар “Сайн уу, намайг Владимир гэдэг” нэртэй тодорхой тооны хязгаартай шар айраг үйлдвэрлэсэн байна. Үүний шалтгаан нь Оросын ижил хүйстнүүдийн нийгэмлэгийн үйл ажиллагааг хориглох тус улсын төрийн тэргүүн Владимир Путины бодлогыг шүүмжилж байгаатай холбоотой аж.
Өвөрмөц нэртэй энэ шар айрагны лонхон дээр Путиныг нүүрний будагтайгаар дүрсэлж, шошгон дээр нь ижил хүйстнүүдээс бусдад нь зориулав гэсэн үгийг бичжээ. Брюдог шар айрагны үйлдвэрийн газар энэ бүтээгдхүүнээ дэлхийд хамгийн анхны эсэргүүцлийн өнгө аястай шар айраг хэмээн сурталчилж, Сочигийн өвлийн олимпийн наадмын өмнөхөн худалдаанд гаргаж байгаа юм.
Энэ шар айрагны худалдааны ашгийн 50 хувийг эрхээ эдэлж чадахгүй байгаа цөөнхөд зориулсан хүмүүнлэгийн санд хандивлахаар төлөвлөөд байна. Брюдок шар айрагны үйлдвэрийн газар нь 2007 онд Шотландад байгуулагдсан, Их Британийн хэмжээнд нийт 12 үйлчилгээний газартай, Бразилийн сан Пауло, Шведийн Стокольм зэрэг хотуудад ч салбартай юм байна. Үүнээс өмнө уг шар айрагны газар 2011 онд Их Британийн угсаа залгамжлах хунтайжийн хуримын ёслолын өмнө өвс ургамлаар хийсэн эмжээртэй шар айраг зах зээлд гаргаж байсан түүхтэй юм.