logo
Америкчуудын терроризмын эсрэг дайны тактик өөрчлөгдөж байна

Америкчуудын терроризмын эсрэг дайны тактик өөрчлөгдөж байна

2011/09/09
2001 оны 9 дүгээр сарын 11-ний халдлагын дараа Ж.Бушын засаг захиргаа терроризмын эсрэг дайныг эхлүүлсэн. Осама Бин Ладеныг устгасны дараа Америкчуудын терроризмын эсрэг дайны тактик өөрчлөгдөж эхэлжээ. 
“Терроризмын эсрэг дайн” гэдэг нэр томьёог Ерөнхийлөгч асан ноён Ж.Буш 2001 оны 9 дүгээр сарын 11-ний халдлагын хариу болгож гаргаад, номер нэг дайснаар Аль-Кайдагийн удирдагч асан Осама Бин Ладеныг тодруулсан. Ингээд АНУ Афганистан болон Ирак руу цэргээ оруулсан. Терроризмын эсрэг дайны нэг хэсэг нь халдлага үйлдсэн байж болзошгүй лалын шашинт этгээдүүдийг барьж хорин, тамлан зовоох болж, тэрхүү арга нь хэрээс хэтэрсэн гэж ажиглагчдын шүүмжлэлийг сонсч байлаа.
Үүний дараа Обама засгийн эрхэнд гараад дипломат арга замаар асуудлыг шийднэ гэсэн боловч Ж.Бушийн засаг захиргааны үед хэрэглэж байсан арга техник хэвээрээ л байв.
Осама Бин Ладенг энэ оны тавдугаар сард олж устгасны дараа Америкчуудын хувьд Терроризмын эсрэг дайны стратегид өөрчлөлт орж, Афган, Ирак зэрэг бүхэл бүтэн үндэстнийг ардчилсан улс болгож засан тохинуулахын оронд цомхон мэргэжлийн баг илгээж террористуудыг устгахад анхаарлаа хандуулах болжээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш