logo
Каддафиг дэмжигчид эсэргүүцэгчдийг тамлан зовоож байжээ

Каддафиг дэмжигчид эсэргүүцэгчдийг тамлан зовоож байжээ

2011/09/09
Хүлээтэй хүмүүсийг сураар ороолгон, тамлан зовоож байгаа нүд хальтрам бичлэгийг Каддафиг дэмжигч хүчний цэргүүд хийжээ. Каддафид үнэнч цэргүүд түүний дэглэмийг эсэргүүцсэн хүмүүсийг контейнерт хорьж байгаад зодож тамлан зовоожээ.
54 настай Мухамед Абдали Сахарын цөлийн халуунд ус, унд, хоолгүй харанхуй контейнерт өдөржингөө бусадтайгаа хоригдож байж. Цөлийн халуунд битүү контейнерт байх ямар хэцүү байсан нь ойлгомжтой. Түүний ярьснаар зарим хоригдлууд өвчин, зовиураа даалгүй амьсгал хураажээ.  Мухамед Абдали “Өдөр 12 цагийн үед  би хажууд хоригдож байсан нэгэндээ аяга ус амаараа өгөх гэж оролдсон. Хоригдлуудын хэн нь ч хөл дээрээ зогсож чадахгүй болтлоо зодуулж, ядарч туйлдсан байсан. Ийм байдалтай хоёр цаг гаруй болсны дараа би модоор ханаа цохин бид чинь ах дүүс шүүдээ. Бид бүгд лалын шашинтай. Биднийг эндээс гаргаач гэж хуягаас гуйсан. Гэсэн ч тэд миний гуйлтыг юман чинээ тоож үзээгүй” гэж ярьжээ.  Хотоос холгүй тамлуулж, бас буудуулж амь үрэгдсэн 17 хүний цогцсыг олжээ. Хотыг чөлөөлсөн босогчид мэргэжлийн хүмүүс ДНХ-гийн шинжилгээ авч хэн болохыг нь тогтоон ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөх юм байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш