Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас НҮБ-ын ХАС-тай хамтран нөхөн үржихүйн эрүүл мэндийн загвар болох таван сумын багийн эмч нарын “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулах нь” сургалтыг 2014.02.24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус сургалт нь Тосонцэнгэл сумын хөдөөгийн Нэгдсэн эмнэлэг, Түдэвтэй сумын сум дундын эмнэлэг, Их-Уул, Отгон, Тэс сумдын эрүүл мэндийн төвийн багийн эмч, вакцинаторуудын НҮЭМ, эх нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Сургалтанд нийт 25 багийн бага эмч, вакцинатор хамрагдаж байгаа бөгөөд хичээлийг Эрүүл мэндийн газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар хамтран зааж байна.