logo
Балканы дайны гэмт хэрэгтэн 27 жилийн ялаар шийтгүүллээ

Балканы дайны гэмт хэрэгтэн 27 жилийн ялаар шийтгүүллээ

2011/09/09
Момчило Перисич 1990-ээд оны Балканы дайнд гол үүрэг гүйцэтгэсэн, нөлөө бүхий нэтгэн байсан. Хуучин Югославын армийн цэргийн командлагч асан тэрбээр 42 сарын хугацаанд Сараево хотыг бүслээд байхдаа 8 мянга орчим лалын шашинт иргэдийг хоморголон устгахад гар бие оролцсон гэж олон улсын эрүүгийн шүүх буруутгажээ. Өнгөрсөн мягмар гаригт болсон НҮБ-ын дайны гэмт хэргийг шүүх  хурлаар түүнийг Балканы дайны үед Босниа болон Хорватад энгийн иргэдийг хоморголон устгасан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, хэлмэгдүүлсэн гэсэн үндэслэлээр 27 жилийн ял оноолоо. Шүүгч “Момчило Перисич нь Сараевод хүн төрөлхтний эсрэг дайны гэмт хэрэг үйлдсэн, энгийн иргэдийн эсрэг цэргийн хүч хэрэглэж олон хүний аминд хүрсэн, гэмтээж шархдуулсан гэмт хэрэгт буруутай нь тогтоогдсон” гэсэн байна. Балканы дайны үед хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдаад байгаа Сербийн найман цэргийн өндөр албан тушаалтан байгаагаас гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож ял авсан анхных нь Момчило Перисич болж байна.
Нэгэн Серб иргэн “Миний бодлоор түүхэн үйл явдал болж байна. Момчило Перисич Балканы дайны үед Югослав болон Сербийн армийн цэргийн өндөр албан тушаалтан байсан хүн. Тэр л тушаал өгч байсан” гэжээ.  Момчило Перисич нь лалын шашинт иргэдийн дунд геноцит устгал явуулсан гэж буруутгагдаж байгаа, өнгөрсөн 5 сард баривчлагдсан  Сербийн армийн генерал асан Радко Младичтэй ойр нягт ажиллаж байсан юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш