logo
Hennessey Venom GT машинаар 435 км цаг хурдалжээ

Hennessey Venom GT машинаар 435 км цаг хурдалжээ

2014/02/27

Дэлхийн хамгийн хурдан автомашиныг бүтээхийн төлөөх өрсөлдөөн хэзээ ч дуусахгүй биз ээ. Гэхдээ Америкт үйлдвэрлэсэн Hennessey Venom GT нь одоогоор хамгийн хурдан машинд тооцогдож байна. 2010 онд Bugatti Veyron машинаар 267.81 миль цаг буюу  430.99 км цаг хурдалж дээд амжилт тогтоосон байдаг. Харин жолооч Брайн Смит Venom GT машинаар Кеннедигийн нэрэмжит сансрын төвийн газардах зурвас дээр 435 км цаг хурдалсан нь шинэ дээд амжилт болсон байна. Гэхдээ Гиннесийн албаны хүмүүс салхины нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд дунджаар хоёр удаагийн оролдлого хийхийг шаарддаг  учраас энэ нь албан бус амжилт ажээ. Ямартай ч хангалттай зам үлдсэн байсан бол хурдаа нэмэгдүүлэх боломжтой байсан гэж Брайн Смит "Car & Driver" сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш