Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс бямба гарагт ажиллана
2014/02/27
Ирэх сарын нэгэн буюу бямба гарагт Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 10:00-16:00 цаг хүртэл ажиллана. Энэ өдөр “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу 2013 оны наймдугаар сарын 1-нээс өмнө бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн иргэдийн баталгаажилтын хуудсыг олгоно. Иргэдийн хувьд иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, баталгаажилтын хуудасны үнэ 200 төгрөгтэй очиж үйлчлүүлэх юм байна. Энэ өдөр тус Нийгмийн даатгалын хэлтэс “Нээлттэй хаалга”-ны өдрөө зарлаж байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.