logo
Нийтлэл хүлээн авах эцсийн хугацаа 3 дугаар сарын 3

Нийтлэл хүлээн авах эцсийн хугацаа 3 дугаар сарын 3

2014/03/01

“Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдааныг 2014 оны хоёрдугаар сарын 17-ноос гуравдугаар сарын 3-ны хооронд зарласан билээ. Сонин, сэтгүүл, сайтын сэтгүүлчдийн дунд зарлаж буй шилдэг нийтлэлийн уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб “Иргэний нийгэм, хүний хөгжлийн хороо” ажиллаж буй.

Шилдэг нийтлэлийн уралдааны хамтран зохион байгуулагчаар Жендэрийн үндэсний хороо, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв оролцож байна.

Хэвлэл мэдээллийн салбарынхны анхаарлыг хүчирхийллийн эсрэг хандуулах зорилготой тус уралдааны дүнг гуравдугаар сарын 6-ны 09:00-12:00 цагт Төр захиргааны XI байрны Дугуй танхимд болох “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр зарлах юм. “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” нийтлэлийн уралдаанд сэтгүүлчид материалаа ирүүлсээр байна. Материал хүлээн авах эцсийн хугацаа ирэх даваа гараг буюу гуравдугаар сарын 3 юм.   

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш