Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 7. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 6. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 18 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйл, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө, зүс сайжирна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Хөршүүдийн тань нэг эсвэл ах дүү нарын тань хувийн бодол таныг урьд өмнөхөөсөө ч илүү таагүй байдалд оруулах боловч та тэр бүгдийг нь мартаж уучлахад бэлэн бай. Үгүй бол амралтын өдрүүдийн туршид дургүйцэл, гомдлоос болж өвдөх болно. Томоохон баяр зохион байгуулах нь санхүүг тань хямралд оруулна. Ихээхэн өр төлбөрт оролгүйгээр сонирхолтой байхын тулд зарим нэг үзүүлбэрийг хассан нь дээр.
Үхрийн орд (4/20-5/20): Та шантралгүй ажлаа сайн хийх хэрэгтэй. Таныг маш гоё амттай ирээдүй хүлээж байна. Секс холбоо ихээхэн болгоомжтой байдлыг шаардана. Мэргэжлийн хүрээнд шинэ эргэлт гарах магадлал өндөртэй өдөр болно. Өөрийгөө нээж харуулах олон шинэ боломжууд таны өмнө нээгдэнэ.
Ихрийн орд (5/21-6/21): Хүнд өдөр. Од эрхэсийн зүгээс таны хамтын ажилд нөлөө үзүүлнэ. Хэрэв тэд таны төлөө юу ч хийж чадахгүй байгаад санаа зовохоосоо илүүтэйгээр та тэдний хэрэгцээг хэр их хангаж өгч байгаад анхаарлаа хандуулвал нарны энэ өөрчлөлтөөс ихээхэн ашиг тус хүртэж чадна. Амьдралынхаа энэ мөчид өөртөө анхаарал их хандуулахаар шийдсэнээс хойш мэдлэгийн хүрээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй.
Мэлхийн орд (6/22-7/22): Бүрэн эрхт өдөр. Ямар нэгэн сонирхолын курсд хамрагдах нь таны оюуны хил хязгаарыг тэлэх болно. Хэдийгээр хоол хийх, зураг зурах, гоёл чимэглэл хийх зэрэг байсан ч сонирхолтой байх болно. Хэрэв онолын боловсрол таны давуу тал бол албан тушаалаа ахиулахын тулд зоримог алхам хий
Арслангийн орд (7/23-8/22): Холимог өдөр. Идэвхтэй байж болохгүй, бас сандарч үймэх ч хэрэггүй. Ингэсэн тохиолдолд төлөвлөснөө амжуулж хэрэгжүүлэх болно. Чухал ажил хэргийн хэлэлцээрийг өнөөдөр эхлэхэд сайн. Гагцхүү эцсийн үр дүн нь таны сэтгэл санааны байдал, энэ ажилд дуртай байгаа эсэхээс шалтгаалах болно.
Охины орд (8/23-9/22): Идэвхтэй амралт биеийн ерөнхий байдалд эерэгээр нөлөөлнө. Цана чаргаар гулга. Ресторанд суух, гэртээ буйдан дээр телевизийн өмнө хэвтэхээс хамаагүй илүү. Хэрэв та авто машин ба машины худалдан авалт борлуулалт хийж, үнэртэн зарж байгаа бол зохих ёсоор шагнагдана.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Удаан өдөр. Бараг бэлэн эсвэл дуусгасан төсөлд алдаа эндэгдэл гарсан байж болзошгүй. Дуусгаагүй төслүүдээ бүрэн ялалтад хүргэ. Эргэн тойны хүмүүсийнхээ тусламжид найдаж болно. Таны романтик харилцаанууд маш их удааширсан байдалд байж болно.
Хилэнцийн орд (10/23-11/21): Өнөөдөр жижигхэн төсөл эхлэхэд хамгийн сайн өдөр. Танд аливаа зүйлийг хөдөлгөхөд эрч хүчтэй 2 өдөр байна. Өрөвч, энэрэнгүй зан оргил үөдээ байж найз нөхрийнхөө цээжинд байгаа хэцүү асуудлыг арилгахад тусална. Та яг консулар адил зөвөлгөө өгөн халуун тэврэлтээр хүмүүст туслах болно. Аялал жуулчлал эсвэл боловсролын асуудал хурцаар гарч ирнэ. Шинэ хайр дурлалын асуудал үүснэ.
Нумын орд (11/22-12/21): Тайван өдөр. Ямар ч ажил төрөл эхлүүлж болохгүй. Өнөөдөр сайхан амар. Тэгээд маргааш эрч хүчтэйгээр ажлаа эхлүүлээрэй. Та ханьдаа бүрэн дүүрэн итгэж болно. Таны бодлоор тэрний сайн мэдэхгүй ажил төрөлд ч итгэж найдахад алдахүй.
Матрын орд (12/22-1/19): Шинэ зүйл санаачилж, өөрчлөлт шинэчлэл хийх өдөр. Танд хэрэггүй мэт санагдсан ч аливаа зүйлд найз нөхдийн оролцоо, тусламжийг авахад илүүдэхгүйг санаарай. Уран бүтээл ба урлагаар хичээллэхэд тохиромжтой цаг. Тэгээд бүхнийг мартаад өөрийгөө бүхлээр уран бүтээлд зориулна.
Хумхын орд (1/20-2/18): Сонирхолтой өдөр. Та уулзаж байгаа хүнээ сайн ажиглаж байх хэрэгтэй. Ажил төрөл маш их байх тул олон хүмүүс амрах, спорт танхим, бассейнд ч очих цаг зав олдохгүй болно. Өөрийн залхуу байдлаа янз бүрийн нөхцөл байдлуудаар цайруулах гэж бүү хичээ. Ядаж л өглөөний дасгал хий эсвэл ажил, дэлгүүр рүу явахдаа алхаж байхыг зөвлөж байна.