Чи өөрийнхөө амьдралд хэрэггүй хүндрэл гаргахгүй байх боломжтой. Энэ нь чиний амьдрал болон найз нөхөд, орчин тойронтойгоо харьцах хандлагаас хамаардаг. Өсвөр насны охид хөвгүүд үүнийг дутмаг ойлгосноос амьдралдаа хэрэгцээгүй асуудал, стресс бухимдал үүсгэдэг байна.
Тиймээс дараах зүйлд бодлоготой хандаарай.
- Туслана гэдэг сайхан зүйлч өөрийн чинь хэрээс хэтэрсэн, боломж багатай, эрсдэлтэй, эргэлзээтэй, цаг зав үрсэн, ер нь нэлээд хүндрэлтэй зүйл бол бүү амла. Үнэнээ хэлэхэд татгалзах нь дээр. Энэ нь нөгөө талаа ч хүндэтгэсэн хэрэг болно.
- Зарим хүн нэрэлхэхдээ л "за" л гээд л байдаг. Хэрэв чи үнэхээр тэр ажлыг бүтээх дургүй бол битгий амла. Дараа нь чамаас нэхэх, шаардах болно. Өөрөө ч мэдэлгүй хэрэгцээгүй бухимдалд орно.
- Хичээл, сургууль, ажил төрлөө өдөр бүр төлөвлөж бай. Энэ нь амьдралаа эмх цэгцтэй авч явахад чинь тустай.
- Найз нөхөд, үе тэнгийнхнийгээ хэт дууриах эсвэл өөртэйгээ адилхан байлгах гэж бүү зүтгэ. Хүн бүрт өөрсдийн онцлог, сул болон давуу чанар, ялгаатай тал бий. "Сайнтай үерхвэл, сарны гэрэл..." гэж үг байдгийг сана.
- Эргэн тойрны хүмүүс, үе тэнгийнхэндээ би ямар сэтгэгдэл төрүүлж байгаа бол гэж хэт санаа тавих хэрэггүй. Өөрийнхөөрөө бай. Хүн бүрт таалагдах албагүй шүү дээ.
- Өөрийн сайн чанар дээр түшиглэ. Бусдын авууштай зан чанарыг шингээхийг хичээж, харин сул, муу талыг нь орхи.
- Бусдад "үгүй" гэж хэлж сур. Ингэснээр чи найз нөхөдгүй болчихгүй. Үнэн учраа хэлээд аятайхан, эелдгээр татгалзаарай.