Эдийн засгийн хөгжлийн яаман дээр ЖАЙКА, Монгол улсын Засгийн газар хоорондын “Инженерийн дээд боловсролыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр болох гэж байна. Тодруулбал, Монголчууд инженерүүдээ технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Японд бэлдэхээр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг энэ жилээс хэрэгжүүлэхээр болсон. Энэ төслийг хэрэгжүүлэхэд Японы засгийн газраас Монгол улсын засгийн газарт 7 тэрбум 535 сая иенийн хөнгөлөлттэй зээл олгож байгаа юм.