logo
Нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг заавал хийнэ

Нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг заавал хийнэ

2014/03/12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Байгаль орчинд учруулж буй хохиролтой холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/152 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Монгол улсын Ойн тухай хууль, Усны тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжих бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээнд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, дүгнэлтэнд хамруулсны үндсэн дээр холбогдох гэрчилгээ, зөвшөөрлийг олгон, гэрээ байгуулж байхыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Авто замын газарт үүрэг болголоо. Захирамжийн хэрэгжилтэд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хяналт тавьж ажиллана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш