logo
Гэмт хэргээс сэргийлэх сургалт явууллаа

Гэмт хэргээс сэргийлэх сургалт явууллаа

2014/03/12

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, ажлын алба хамтран “Гэмт хэргээс сэргийлэхэд-таны оролцоо” сэдэвт сургалт-уулзалтыг хорооны СӨХ-дын дарга, орцны жижүүрүүд, хэсгийн ахлагч нарын дунд зохион байгууллаа. 

Сургалтаар хэсгийн байцаагч Г.Ганбаяр, Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зүйл заалтыг уншин тайлбарлаж анхны мэдээлэл ойлголтыг өгч, иргэдийн сайн дурын эргүүл ажиллах, мэдээлэл өгөх талаар хуульд тусгагдсан талаар мэдээлж, хамтран ажиллахыг уриаллаа. Сургалт-хэлэлцүүлэгт холбогдох ажил, албаны 39  хүн оролцлоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш