Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амь насыг хохироосон, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажлын хэсэг болон Улсын мөрдөн байцаах газрын дарга, Эрүүгийн цагдаагийн газрын дарга нарыг хүлээн авч уулзаж хэргийн явц байдалтай танилцжээ.
Ерөнхий прокуророос хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ахиц үр дүн муу, байгааг анхааруулж цаашид мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай, үр дүнтэй явуулж, хэргийг прокурорт шилжүүлэх үүрэг чиглэл өгсөн байна.
Түүнчлэн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж байгаа прокуроруудад Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хуульд заасны дагуу прокурорын хяналтын чиг үүргээ мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх, хэргийн үйл ажиллагаанд тасралтгүй хяналт тавьж ажиллах үүрэг даалгавар өгчээ.
Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, С.Зориг агсны хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах ажээ.