2009 онд хүний амь, нас хохироосон дээрэм, хүчин, танхайн гэмт хэрэгт холбогдсон Б.Эрдэнэбилэгт холбогдох эрүүгийн хэрэгт хяналт тавих явцдаа Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат нь Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль бусад заавар журмыг зөрчсөн гэсэн мэдээлэл, гомдол сүүлийн үед хэвлэлийн хуудсаар гарсаар байгаа.
Д.Эрдэнэбилэг гэгч нь наймдугаар сарын 26-ны орой Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх III байранд амьдардаг Ү, М, Д гэх аав, ээж, охин гурвыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа билээ. Түүний 2009 онд үйлдсэн хэргийг нь шүүх хурал өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангид болсон ч мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргажээ. Учир нь түүнд холбогдох 2009 онд үйлдсэн хүн амь, танхай, хүчингийн хэргийг нэг гэр бүлийн гурван хүнийг хөнөөсөн хэрэгтэй нэгтгэн УМБГ-т шалгахаар болжээ.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль бусад заавар журмыг зөрчин гэмт этгээдийг батлан даалтад гаргаснаас болж эрдэнэт гурван хүний амь үрэгдлээ гэсэн мэдээлэл үндэстэй эсэхийг шалгуулан, мэргэжлийн дүгнэлт гаргуулахаар, Улсын Ерөнхий прокурорын шийдвэрээр Ерөнхий прокурорын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлд өчигдөр шилжүүлсэн байна.
Г.Онон