logo
Хүний элгийг хувилан гаргах туршилт хийж байна

Хүний элгийг хувилан гаргах туршилт хийж байна

2011/09/10
Хүний эд эрхтнийг Regenerative буюу эсийг нөхөн төлжүүлж, хувилан авах туршилт АНУ-д хийгдэж байна. Америкийн Wake Forest Их сургуулийн Эрдэмтэд хархны амьд эсийг нейтрон өдөөгчийн хамт хувилагч төхөөрөмжид хийн хархны эд эрхтнийг ургуулан авч байна. Энэ төхөөрөмжөөр хархны амьд зүрхийг түвэггүй гаргана. Эрдэмтэд шинээр гарган авсан зүрхийг цахилгаанжуулан туршихад зүрх цохилж эхэлжээ. Үүнийг биохувилах арга гэнэ. Эрдэмтэн Антони ярихдаа, “Бид зүгээр л цаасан дээр ном хэвлэж байгаа юм энгийн аргыг ашиглаж байна. Ном хэвлэхэд бидний дахин дахин хэрэглэдэг цагаан толгойн бүх үг үсэг байдаг. Түүнтэй адил бид амьд организмд хэрэгтэй бүхий л жижиг эд эсүүдийг хувилан эрхтэн гарган авч байна гэсэн үг юм. Гэхдээ эсүүдийн давтамж, найрлага яг дарааллын дагуу байх ёстой” гэжээ.
Эрдэмтэд одоо хүний элгийг гаргаж авах туршилт хийж байна. Хэдийгээр хүний эрхтэн гарган авч чадаж байгаа боловч хүнд шилжүүлэн суулгах нь хамгийн хүнд хэцүү ажил учир цаг хугацаа шаардагдах юм байна. Гэхдээ зохион бүтээсэн програм болон техникээрээ түлэгдэлтийг эмчлэх арга боломжийг судалж эхэлсэн байна. Түлэгдсэн арьс халдвар авахдаа амархан эмзэг, эдгэхдээ удаан, эдгэсэн ч хуучин хэвэндээ ордоггүй эд эс нь гэмтсэн байдаг учир эрдэмтэн Мухамад Албана эсийг нөхөн үржүүлж, төлжүүлэх туршилтан дээр ажиллаж байна. Тэрээр, “Түлэгдсэн арьсыг өөрөөр нь удаан эдгэхийг хүлээхийн оронд төхөөрөмжөөр богино хугацаанд эс төлжүүлэх аргаар гарган авах юм бол эрүүл мөн хурдан байна” гэж ярилаа.
Мухамад Албана мөн Биохувилагчийг утасгүй, авч явахад авсаархан болгохоор зорьж байгаа аж. Ингэж чадвал дайны талбарт шархдсан хүмүүст хэрэглэж болох гэнэ. 
Эрдэмтэн Педро Баптиста өмхий хүрэнгийн элэгний эсийг аван диселиризаци буюу эсийг ялгаж аван хүний элэгний эсэн дотор суулгаж, ургуулжээ.  Хэрэв эрхтэн гаргаж авах туршилтууд амжилттай явагдсаар байх юм бол эрдэмтэд гаргаж авсан эсээ хүний эрхтэнд шилжүүлэн суулгахад анхаарч эхлэх нь. “Яг өнөөгийн төвшинд цөөн эсийг хурдан хугацаанд ургуулж, хэрэгтэй тооны төвшинд хүргэх техник хөгжөөгүй байна гэхдээ бид судалгаагаа үргэлжлүүлсээр байна” гэж Эрдэмтэн Педро Баптиста ярьсан байна. Ямартай хүний эд эсийг ургуулж, төлжүүлж  гарган авах нь онолын төвшинд байсан бол одоо амьдралд нэвтрэхэд ойртоод байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш