АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ажлын байрыг нэмэгдүүлэх хуулийн төслөө Конгресст өргөн барихынхаа өмнө Конгрессын гишүүдэд хандаж үг хэлжээ. Хэлсэн үгэндээ улс төрийн хэрүүл маргаанаа зогсоогоод ажилдаа орохыг уриалсан байна. Тэрбээр хэлсэн үгэндээ,
“Өнөө орой бид эх орныхоо чухал эрх ашгийн төлөө хуран цуглараад байна. 2008 оноос эхтэй эдийн засгийн хямрал олон сая Америкчууд ажилгүй болгосон. Улс төрийн хэрүүл маргаан хямрал нь асуудлыг бүрч хүндрүүлж байна. Одоо улс төрийн хэрүүл маргаан хийх цаг биш. Бид улс төрийн маргаанаа зогсоож эдийн засгийн хямралаас гарах арга зам хайн, ямар нэг зүйл хийж эхлэх хэрэгтэй байна. Би ажилгүйдлийг бууруулж, эдийн засгийг хөл дээр нь босгох төлөвлөгөө бүхий хуулийн төслийг нэгдсэн улсын Конгрессоор хэлэлцүүлэх гэж байна. Миний өргөн барьж байгаа “Америкчуудыг ажилтай болгох тогтоол ” нэртэй хуулийн төслийг Конгресс баталж өгөх хэрэгтэй байна. Миний хуулийн төсөлд хууль тогтоогчдын эрх ашгийг зөрчсөн нэг ч заалт байхгүй. Харин Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намын гишүүдээр дэмжигдсэн заалтууд бий. Дэмжсэн гишүүдийн зарим нь ч энд сууж байна. Энэ хуулийн төсөлд тусгагдсан бүх заалтууд үр дүнгээ өгнө. Хуулийн төсөл нь эдийн засгийг хөдөлгөх хөшүүрэг болох учиртай. Компаниудад хөрөнгө оруулах, ажил олгох таатай нөхцлийг бүрдүүлж өгөх заалтууд байгаа. Тиймээс хуулийн төслийг ямар нэг саад тотгор, эсэргүүцэлгүйгээр батал өгнө үү гэж та бүхнээс хүсч байна” хэмээжээ.
Shuum.mn