CNN агентлагийн тоймч Фарийд Закария лалын ертөнцөд эмэгтэйчүүдийн эрх хамгийн их зөрчигдөж байгаа талаар мэдээлжээ. Түүнтэй ярилцсан Нью-Йорк Таймс сонины тоймч Николас Кристоф, “Дэлхийн аль ч өнцөг булан бүрт эрчүүд нэгдүгээрт, эмэгтэйчүүд хоёрдугаарт байдаг. Ялангуяа лалын ертөнцөд энэ байдал бусад улс үндэстнүүдийг бодвол илүү давамгай. Лалан шашинт орнуудад шашин гэхээсээ илүүтэйгээр соёл иргэншлээсээ болоод эмэгтэйчүүд боловсрол олж авч чаддаггүй. Харин Малайз, Индонез, Бангладеш зэрэг лалын шашинт орнууд саяхнаас эмэгтэйчүүдэд боловсрол олгоход анхаарч эхэлсэн” хэмээжээ.
Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Хятад гаралтай Сара Вудон Дундад улсад эмэгтэйчүүдийн эрх зөрчигддөг талаар ийн ярьжээ. “Хятад бол эмэгтэй хүн болж төрөх хамгийн хэцүү орнуудын нэг байсан. Хятад эмэгтэй хүүхдийг багад нь хөлийг нь давсанд боодог байсан уламжлал байсан. Жижигхэн хөлтэй эмэгтэй хол алхаж чадахгүй учир гэрээсээ холдож чаддаггүй. Манай эмээгийн хөлийг мөн боодог байсан. Мөн Маогийн үед гаргасан нэг айл нэг хүүхэд бодлогын уршгаар айл өрх бүр голомт залгах хүүтэй болох гэдэг байснаас болж, олон эмэгтэй хүүхдийн хувь заяа хорвоод мэндлээгүй байхдаа шийдэгдсэн” гэж ярьжээ.
Саудын Араб болон Японд бага насны охидыг үйлдвэр заводод хүчээр ажиллуулдаг байсан. Японы 1960-аад оны эдийн засгийн үсрэлт үүнээс л эхэлсэн. Хятадад ч гэсэн насанд хүрээгүй охид үйлдвэрт ажилладаг байсан. Урд нь Энэтхэгт хинду шашны ёсоор бурханд өргөл барьц болгож эмэгтэйчүүдийг амьдаар нь чандарладаг байсан. Их Британичууд Энэтхэгийг колончилж эхэлснээс хойш энэ ёс заншлыг устгасан байна.
Shuum.mn