Сансар огторгуйгаас дэлхийг харах, тэр тусмаа хүссэн чухал гэсэн газруудыг нарийвчлалтай харах ямар байдаг бол? Америкийн “GeoEye” нэртэй 500 сая долларын эргэлтийн хөрөнгөтэй компани сансрын хиймэл дагуулаас нарийвчлалтай зураг авч Засгийн газар болон хувийн хэвшлийн үйлчлүүлэгчдээ худалддаг байна. Компанийн гүйцэтгэх захирал Матью Оконелл тайлбарлахдаа, “Хиймэл дагуул тойрог замаар 18 мянган км цагийн хурдтайгаар дэлхийг тойрон 90 минут тутамд зураг авч мэдээлэл өгдөг. Хиймэл дагуул дэлхийн хүссэн цэгт очиж зураг авах чадвартай. Хиймэл дагуулаас тодорхой хэсэг жижиг газрын зураг болон өргөн бүдүүвчилсэн ерөнхий зураг авч болно. Хамгийн ойрхондоо дөрвөн метрийн зайнаас тухайн обьектын зураг авч чадна.
Хиймэл дагуулны дээд талд суурилагдсан нарны зайн хураагуур дагуулыг удирдан залдаг. Хиймэл дагуулыг GPS буюу дэлхийн бөмбөрцгийн уртраг, өргөрөгийн дагуу байршил тогтоогчтой холбоно. Ингэснээр дэлхийн өнцөг булан бүрт хамгийн багадаа дөрвөн метр ойр зайнаас юу болж байгааг мэдээлж чадах юм. Хэрэглэгч хаанахын ямар зураг дүрс хүснэ түүнийг нь авч өгдөг. Ихэнх үйлчлүүлэгчид нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд байдаг учраас “GeoEye” компани үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл тэр болгон өгдөггүй. Хамгийн том үйлчлүүлэгч нь АНУ-ын Батлан хамгаалах яамны харьяа NSG буюу Үндэсний газарзүйн статистикийн тагнуулын байгууллага юм. NSG байгууллага тагнуулын мэдээ цуглуулахад мэдээллээ ашигладаг. Гэхдээ одоохондоо “GeoEye” компани кинон дээр гардаг жижиг обьект бүрийг хурдан хугацаанд нарийн мөрдөж мөшгиж чадахгүй. Зөвхөн зураг л авдаг юм байна.
Shuum.mn