logo
Офицеруудад хүндэтгэл үзүүлэх тоглолт айсуй

Офицеруудад хүндэтгэл үзүүлэх тоглолт айсуй

2014/03/20
Халдах ёсгүй сөөм газрынхаа өмнө халуун амиараа сөхөрч чадах офицер манай улсад цөөнгүй. Тэдний төлөөлөл болох яруу найрагч, Хошууч генерал С.Гүржав, хөгжмийн зохиолч, удирдаач, Хурандаа, МУСТА Б.Ганхуяг, хөгжмийн зохиолч, удирдаач, дэд хурандаа, МУУГҮ Г.Энхбаяр, хөгжмийн зохиолч, Дэд хурандаа, МУУГЗ Т.Сэр-Од, хөгжмийн зохиолч, удирдаач, Дэд хурандаа, МУСТА Т.Ганболд нар хамтран “Офицерууд” тоглолтоо хийхээр төлөвлөж өнөөдөр хэвлэлийн хурал хийж мэдээлэл хүргэлээ.

 photo IMG_9898_zps2673c88c.jpg

    Энэ сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд 19:00 цагаас ганцхан удаа зохион байгуулагдах тус тоглолтын зохион байгуулагчаар "Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга", "Column pictures" ажиллаж байгаа бөгөөд тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа талаар мэдээллээ. Түүнчлэн тоглолт жинхэнэ амьд тоглогдох бөгөөд цэрэг эрсийн олон сайхан дуунууд тэр үдэш эгшиглэхээр бэлтгэлдээ оржээ.

 photo IMG_9855_zpsd1f7d160.jpg

   Тоглолтонд МУГЖ Д.Сосорбарам, АЖ Ө.Баярмагнай, СГЗ И.Болоож, МУГЖ том Жагаа, МУГЖ С.Бархас, Харангын Лхагваа, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Хар сарнай” хамтлагийг ахлагч С.Амармандах, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Б.Дашдондог, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Б.Ганчимэг, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУСТА Б.Батбаатар, МУСТА Ц.Баттөр, МУСТА Г.Эрдэнэтунгалаг, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА А.Төрмандах, дуучин Я.Гэрэлчулуун, Б.Дэлгэрбаяр, Б.Болд, Э.Чулуунчимэг, “Соёл -Эрдэнэ” хамтлаг, “Өргөө” хамтлаг, “Хөх тэнгэр” хамтлаг, “Voice”, “Хилчин” хамтлаг болон ХЦДБЧуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна.

 photo IMGM8829_zpsb5a148f9.jpg

   Монгол улсын хилийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцэх офицеруудын гайхалтай бүтээлүүд энэ үдэш эгшиглэх бөгөөд хайртай хүнтэйгээ энэ тоглолтыг зориорой.

  photo IMG_9892_zps0b7ccaab.jpg  photo IMG_9871_zps45d96c71.jpg  photo IMG_9869_zps68a5a275.jpg   photo IMG_9849_zpsb9cc6408.jpg  photo IMG_9841_zps4e816e24.jpg  photo IMG_9838_zps209ac98a.jpg

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш