Монгол Улсын Засгийн газарт зөвлөх баг ажлуулахаар нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан Английн ерөнхий сайд асан Тони Блэйр Улаанбаатарт өнгөрсөн лхагва гарагт морилон иржээ. Тэрээр өнөөдөр УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга С.Бямбацогттой төрийн ордонд өрөөөнд нь уулзаж ярилцлаа. Хүсэлтийг нь хүлээн авч уулзах боломж гаргасанд талархаж байгаагаа ноён Блэйр УИХ дахь МАН-ын бүлгийн даргад илэрхийлээд, улс төр аль нэг намын эрх ашгийн үүднээс бус улс орны хөгжлийн асуудлаар явж байгаагаа тодотгов. Түүний баг манай улсын боловсрол, эрүүүл мэнд,ажлын байр болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг 5 чиглэлээр бодлого гаргахад зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. Ирэх жилүүдэд улс төрийн байдал яаж эргэхийг мэдэхгүй ч дээрх салбаруудад ахиц дэвшил гараасай гэсэн найдлага тээж яваагаа Тони Блэйр яриад МАН-ын бүлгийн даргын байр суурийг сонирхов.
Их Британийн ерөнхий сайдаар хамгийн удаан хугацаагаар ажилласан, дэлхийн нөлөө бүхий улс төрч манай оронд зөвлөх багаа ажлуулж хөгжлийн туршлагаасаа хуваалцаж байгаад МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт талархлаа илэрхийлээд улс төрийн ууган хүчний хувьд МАН улс орноо бодлоготой хөгжүүлэх, энгийн иргэдийнхээ амьдралын асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаагаа хэлээд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч мэдээллээ. Монгол улс 1990 оноос чөлөөт зах зээлийн замаар замнаж, олон намын тогтолцоонд шилжсэн.
Ололт амжилт цөөнгүй байгаа ч нийгэм эдийн засгийн амьдралд улс төр хэт оролцдогоос хөгжил удаан байна гэж үздэгээ МАН-ын бүлгийн дарга хэлээд сүүлийн нэг жилд гадаадын хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар доошилж, Засгийн газрын өр 100 орчим хувиар нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар 25 хувиар буурч, эдийн засгийн өсөлт нэг оронтой тоонд очих хүндхэн нөхцөл байдал үүсчихээд байгааг эдийн засагчид анхааруулж байна. МАН олонхи байхдаа улс орноо дорвитой хөгжүүлэх бодлогыг нэн тэргүүнд тавьж хамтарсан засгийн газар байгуулснаар гацаанд байсан томоохон төслүүд тухайлбал Оюу толгой, Таван толгой, Төмөр замын төслүүдийг хөдөлгөөнд оруулж, аймгийн төвүүдийг авто замтай холбосон.
Үр дүнд нь эдийн засаг өндөр өсөлтөд хүрч, иргэдээ орон сууцжуулах,ажлын байраар хангах,эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх санхүүгийн боломжийг нээсэн. Гэтэл сүүлийн нэг жилийн дотор энэ бүх төслүүдийг улс төржүүлэн зогсоосноор сөрөг нөлөөллүүд гарах боллоо. Шалтгааныг нь судлаад үзэхэд олонхид нэгдсэн бодлого, төлөвлөлт байхгүй ,нэгдээд хөгжлийн төлөө ажиллаж чадахгүй байна.
Парламентийн ардчилалыг бэхжүүлэхэд зөвшилцлөл чухал.Үүнийг хангасан зөв гарцыг олж байж бид эдийн засаг нийгмийн тулгамдсан асуудлаа шийдэж чадна гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэв. Түүний энэхүү байр суурьтай санал нэг байгаагаа ноён Блэйр илэрхийлээд зөвшилцлийг энгийн асуудлаас эхлэх нь үр дүнтэй,тухайлбал орон сууц,боловсрол гэх мэт.Энэ тал дээр зөв гарцыг олохын тулд уулзалт яриаг үргэлжлүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв. Улс төрчдийн цагийн хуваариар жирийн иргэдийн амьдрал явдаггүй гэдгийг хаа хаанаа ойлгох нь чухал гэдэгт санал нэгдсэнээр МАН-ын бүлгийн дарга Бямбацогт Тони Блэйр нарын энэ удаагийн уулзалт өндөрлөв.