logo
Facebook ямар технологийг ирээдүйтэй гэж үзэв?

Facebook ямар технологийг ирээдүйтэй гэж үзэв?

2014/03/27
Facebook виртуаль реалити буюу хийсвэр бодит байдлыг үүсгэх төхөөрөмж хөгжүүлдэг "Oculus VR" компанийг 2 тэрбум ам.доллараар худалдан авахаар болсноо зарлалаа. Тус компанийн нэрийн хуудас болсон бүтээл нь Oculus Rift хэмээх нүдний шилтэй төстэй байдлаар зүүж хэрэглэдэг видео тоглоом тоглоход зориулсан төхөөрөмж юм байна.  Төхөөрөмжийг хөгжүүлэхэд Kickstarter сайтаар дамжуулан босгосон хөрөнгө болон түүний дараах хөрөнгө оруулалтыг ашиглажээ.

Facebook-ийн гүйцэтгэх захирал Марк Закерберг "Oculus-ийн технологи бидний ажиллах, тоглох мөн харилцах арга барилыг өөрчилнө" гэж мэдэгдсэн байна. Oculus Rift төхөөрөмжийг албан ёсоор худалдаанд гаргах болоогүй байгаа ч 75 мянга гаруй захиалга хүлээн авсан гэж Facebook мэдээлжээ. Мөн Oculus-ийн технологийн хэрэглээг харилцаа холбоо, медиа, энтертайнмент, боловсрол болон бусад салбар луу тэлэхээр төлөвлөж байгаа байгаа юм байна.

РАЛЬДИЙ.А  /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш