Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтаа эрчимжүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулан зөрчлийг тухай бүрт нь таслан зогсоох зорилгоор дүүргийн Засаг даргын орлогч П.Цэцэгмаагаар ахлуулсан ажлын хэсэг диско баарнуудад гэнэтийн шалгалт хийлээ.
Баянгол дүүргийн 19 дугаар хороонд байрлах Турбо диско баарны тусгай зөвшөөрлийг өнгөрөгч сарын 15-ны өдөр хүчингүй болгосон ч үйл ажиллагаагаа явуулж байсныг өчигдрийн гэнэтийн шалгалтаар илрүүлсэн юм. Турбо диско баар нь тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тул худалдан борлуулж байсан архи согтууруулах ундааг хурааж, улсын орлого болгосон байна.
Шалгалт хийх явцад тус баарны эзэд гадаадад эмчилгээнд явсан гэх мэдээллийг өгсөн бөгөөд үйл ажиллагааг явуулж байсан ажилчдыг тусгай зөвшөөрөлгүй зохион байгуулалттай хууль бус орлого олсон гэх үндэслэлээр саатуулаад байна.
Удаа дараа хууль зөрчиж, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан Турбо диско баарны асуудлыг дараагийн шатны арга хэмжээг авхуулахаар шүүхэд шилжүүлж, тус баарны ажлын байранд дахин хяналт шалгалт хийж, шаардлагатай тохиолдолд тог, усыг хязгаарлах арга хэмжээг авахыг төрийн зарим байгууллагуудад даалгасан байна.
Цаашид тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бус үйл ажиллагаа явуулж буй газруудад ажиллаж байгаа ажилчдад хуулийн хариуцлага хүлээлгэх, мөн архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан цэнгээний газруудад үйлчлүүлэхгүй байхыг иргэддээ анхааруулж байна.