09:00-18:00 цагт Улаанбаатар зочид буудлын Өргөө танхимд "Эрүүл мэндийн нэгдлийн ил тод байдал, хүртээмжийг үнэлэх" үнэлгээний нээлт болон Иргэдийн онооны Картын сургалт зохион байгуулагдана. Ардчиллын Боловсрол Төв нь Төрийн үйлчилгээг сайжруулахаар цуврал үнэлгээнүүдийг хийж байна. Энэхүү үнэлгээнд Чингэлтэй Эрүүл Мэндийн Нэгдэл, Баянгол Эрүүл Мэндийн Нэгдлийн ил тод бйдал, хүртээмжийг үнэлэх болно.
10:00 цагт Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотод шинээр хийхээр төлөвлөж байгаа давхар граж, уулзварууд, автобусны зогсоол зэрэгтэй танилцана. Сэтгүүлчдэд зориулсан нэгдсэн унаа тухайн цагт Хангарьд ордны үүднээс хөдөлнө. Утас: 88781218 325044
11:00 цагт “Монгол орны нөхцөлд цахилгаан автомашины техникийн нөхцлийн туршилт, судалгаа” төслийн хүрээнд ШУТИС-д бүрэн цахилгаан 6 автомашинуудыг хүлээлгэн өгөх арга хэмжээ ШУТИС-ийн төв байранд болно. БШУ-ны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, БНСУ-ын КОЙКА байгууллагын монгол дахь суурин төлөөлөгч Чой, Хын-Ёл, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Одхүү, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, тэргүүн проректор Д.Батчулуун, Механик инженерийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар нар оролцоно. Утас: 99766875
12:00 цагт “Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалт-2014” АСА циркэд болно. Чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцоно.
14:00 цагт 2014 оноос МҮХАҮТ-ын дэргэд байгуулагдаж буй Хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааны Зөвлөлийн анхдугаар хурал 3 МҮХАҮТ-ын 507 тоотод болно. Утас: 99020785, 89099099
14:00 цагт Эдийн засгаар бичдэг сэтгүүлчдэдээ зориулан ''Өөрчлөгч'' клуб, ''Мастер пропертис'' ХХК-тай хамтран “Нийслэлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл, өөрчлөлт, хандлага” сэдвээр сургалтыг Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд зохион байгуулна.
14:00-16:00 цагт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн байранд “Эмчилгээний хоол“ сэдвээр НЭМҮТөвийн хоол судлалын секторын эмч мэргэжилтнүүд иргэдийн асуултуудад хариулж, зөвлөгөө өгнө. Утас: 45-86-45
19:30 цагт "Хөх тэнгисийн стратеги" номын нээлт "Blue sky" цамхагт болно.