Монгол Улсын НТИ-ыг Үндэсний Статистикийн Хорооноос зарласан Монгол Улсын 2013 оны IV улирлын ДНБ болон бусад макро эдийн засгийн үзүүлэлтүүд, Монголбанкнаас гаргасан 2013 оны IV улирлын Арилжааны банкуудын улирлын зээлийн тайлан, хоёрдугаар сарын мэдээллийг ашиглан шинэчлэн тооцоолов. Монгол Улсын эдийн засаг 2011 оны 11 дүгээр сард мөчлөгийнхөө оргилд хүрч байсан бол НТИ нь түрүүлж 2011 оны наймдугаар дугаар сард оргилдоо хүрсэн бол түүнээс хойш буурсаар 2012 оны 11 дүгээр сард доод цэгтээ хүрээд эргээд сэргэх хандлагатай байсан. Гэвч 2013 оны 05 дугаар сараас эргэн буурсаар 10 дүгээр сард 98.77 болсон бол сүүлийн 4 сар дараалан өсч 2014 оны 02 дугаар сард 99.56 болж өмнөх сараас 0.31 нэгжээр илүү гарлаа. НТИ-ыг 03 дугаар сарын ҮСХ, Монголбанкны Статистикийн сарын бюллетень гарсан үед 04 дүгээр сарын сүүлийн 7 хоногт шинэчлэн тооцоолж, Сангийн яамны цахим хуудсаар мэдээлэхэх болно хэмээн Сангийн Яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтэс мэдээлсэн бөгөөд энэхүү мэдээлэл нь Сангийн яамны биш гагцхүү судлаачдын байр суурь гэдгийг тодотгожээ.
Тодруулга, Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (НТИ) нь эдийн засаг ойрын ирээдүйд ерөнхий чиг хандлагатай харьцуулахад хэрхэн өөрчлөгдөхийг таамаглах зорилготой судалгаа юм.
Тодруулга, Нэгдсэн Түрүүлэгч Индикатор (НТИ) нь эдийн засаг ойрын ирээдүйд ерөнхий чиг хандлагатай харьцуулахад хэрхэн өөрчлөгдөхийг таамаглах зорилготой судалгаа юм.