Боксын рингнээс улс төрийн тавцанд гарсан Виталий Кличко бямба гарагт Украйны ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж, Киев хотын даргын сонгуульд өрсөлдөхөө зарласан байна. Харин үүнээс өмнө Украйны ерөнхий сайд асан Юлия Тимошенко ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Украйны ерөнхийлөгчийн сонгууль 5-р сарын 25-нд болох бөгөөд Тимошенко, тэрбумтан Петро Порошенко нар гол өрсөлдөгчдийн тоонд орж байна.
Үүнээс гадна Оросын тал Украйн руу цэрэг илгээх төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдээд байна. Тухайлбал гадаад хэргийн сайд Сергей Лавров "Украйны хилийг зөрчих сонирхол, санаархал бидэнд огт алга байна" хэмээн төрийн мэдлийн телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Үүнээс өмнө Украйны одоогийн эрх баригчид болон барууныхан Украйны зүүн хил дээр Оросын тал цэргийн хүчээ зузаатгаж байна гэж анхааруулаад байсан юм. Тодруулбал АНУ-ын засгийн газрын албаныхан Украйны хиллэдэг хилийн ойролцоо Оросын 40,000 орчим цэрэг байрласан байж магадгүй гэсэн мэдээллийг CNN-д өгчээ. Мөн хиймэл дагуулаас авсан зургуудыг үндэслэн ийм тооцоо хийснийг онцолсон байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/