Хунтайж Жоржийн шинэ зургийг Уильямын гэр бүл албан ёсоор танилцууллаа. Өнгөрсөн бямба гарагт Кембрижийн гүн, түүний гэргий нар Австрали, Шинэ Зеланд руу хийх гурван долоо хоногийн айлчлал нь эхлэх гэж буйг тохиолдуулан гэр бүлийн зургаа гаргасан байна. Уильямын гэр бүл Кенсингтоны Ордны цонхоор харж байгаа байдалтайгаар зургаа авахуулсан бөгөөд тэд Лупо нэртэй нохойгоо мөн хажуудаа авчээ. Зургийг Английн шилдэг гэрэл зурагчдын нэг, 44 настай Жэсон Белл авсан байна.
Уильям, Кэйт нарын хамтын нөхөрлөлийн орнуудаар хийх айлчлал 4-р сарын 2-нд эхлэх ажээ. CNN-ийн мэдээлснээр айлчлалын үеэр хунтайж Жоржийг Испани гаралтай, таеквондо сурсан, папарацциас хамгаалахдаа гаргууд гэгддэг Мария Тереза Туррион Боралло хэмээх асрагч асрах юм байна. Дашрамд дурдахад 1983 онд буюу Уильямыг нэг ойтой байхад эцэг хунтайж Чарльз, гүнж Дианна нар нь түүнтэй хамт Шинэ Зеланд, Австралид айлчилж байжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/