Зам засварын ажил хийгдэж эхэллээ. Замын ажилтай холбоотойгоор хөдөлгөөний ачааллыг зохицуулах, зам хаах арга хэмжээнүүдийг авдаг билээ. Замын цагдаагийн газраас дараах мэдээллийг өгч байна.
1.ХУД, Ажилчны гудамж, Дунд голын хос гүүрийн хуучин гүүрийг /баруун талыг/ дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс долоодугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хааж засварлах тул үлдсэн зүүн талын гүүр сөрөг хөдөлгөөнтэй зохион байгуулагдана.
2.ХУД, ХААИС-ийн зүүн хойд уулзвараас Зайсан толгойн зүүн хойд уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний 10:00 цагаас тавдугаар сарын 01-ийг хүртэлх хугацаанд зорчих хэсгийг бүрэн хааж зам засварын ажил явагдах болно.
Энэ жилийн хувьд 54,9 км замыг өргөтгөн шинэчилж, 40,4 км автозамыг шинээр барихаар төлөвлөөд буй билээ.