Урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан Нийслэл дүүргийн иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн оролцоог дээшлүүлэх зорилгоор дүүргийн Засаг дарга ирэх амралтын өдрүүдийг “Хаврын их цэвэрлэгээ”-ний өдөр болгох захирамж гаргалаа.
Их цэвэрлэгээний өдрөөр дүүргийн ЗДТГ болон, дэргэдэх хэлтэс албад, Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, ААНБ, иргэд нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган болон авто зам, ногоон байгууламж, байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшил газрын хог хаягдалыг цэвэрлэх юм.