Сүүлийн гурван жилийн байдлаар улсын хэмжээнд үйлдвэрлэлийн ослоор 200 гаруй хүн алтан амиа алдаж, энэ чиглэлийн осол эндэл их гарч байгаа. Иймд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар /МХЕГ/ барилгын чанар, аюулгүй байдлын сарын аяныг өнөөдрөөс эхлэн зохион байгуулахаар болов. Энэ нь энэ оны барилгын ажил эхлэх цаг болсонтой холбоотой биз. Үүнээс үүдэн зарим зүйлийг өгүүлэхийг хүслээ.
Ажлын талбайд гарч буй осол эндлийн гол шалтгаан нь манай улсад хөдөлмөрийн аюулгүйн дүрэм журмууд хоцрогдсон, тэдгээрийг төдийлөн мөрдөгдөггүйтэй холбоотой гэж хэлэхэд болно. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахгүй, хамгийн их зөрчиж байгаа салбаруудад уул уурхай, барилга, цахилгаан сүлжээ, авто замын салбар ордог байна. Өнгөрсөн жилд л гэхэд 400 гаруй осол гэмтэл гарсан нь өмнөх жилийнхээс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ байдлаар осол гэмтэл буурахгүй, харин ч жил тутам нэмэгдэх шинжтэй байгааг салбарынхан онцлож байгаа.
Баригдаж буй барилгаас ажилтан унаж, бэртсэн, барилгын бэхэлгээний төмөр явган зорчигч, зам дээр явж байсан машин дээр унаж хүний амь нас эрсэдсэн зэрэг ноцтой зөрчлүүд хэд хэд гарсан. Тэр бүр гүйцэтгэгч тал л хариуцлага хүлээж байснаас биш захиалагч тал, тухайн барилгыг бариулж байгаа цаад жинхэнэ эзэд төдийлөн хариуцлага хүлээж байгаагүй. Энэ нь нөгөө л хууль эрх зүйн орчин хангалтгүйтэй холбоотой аж.

Иймээс ажлын байран дахь осол эндлийг бууруулахын тулд стандарт нормоо шинэчлэн дагаж мөрдөх хэрэгтэй юм. Үүнээс гадна холбогдох хууль тогтоомжинд "Нийт хийгдэж байгаа гүйцэтгэлийн төсвийн нэг хувийг хөдөлмөр аюулгүй ажиллагаанд зарцуулна" гэж заасан байдаг нь аж үйлдвэр, хүнд үйлдвэрийн салбарын хувьд хэт бага төсөв болдог. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд ногдох зардал, төсөвт хуваарилагдах хувь хэмжээг ихэсгэх хэрэгтэйг харуулж байна гэдгийг хүн бүхэн хэлж, төрийн байгууллагуудаас энэ чиглэлийн элдэв аян зохиож, бичиг цаас төлөвлөсөөр байгаа ч өнгөрсөн жилүүдэд үйлдвэрлэлийн осол эндэл буурсан дорвитой ахиц гарсангүй.