logo
Шинэ харьцаа өнгөрснийг мартахад тустай

Шинэ харьцаа өнгөрснийг мартахад тустай

2011/09/12
Хэрэв эрэгтэй хүн өмнө нь зүгээр ч нэг хүүхэнтэй холбогдоод зогсохгүй гэрлэж байсан бол эмэгтэй хүний хувьд хардах бас нэгэн шалтаг болж өгдөг байна.

Эхнэрээсээ салсныхаа дараагаар харьцаагаа үргэлжлүүлэх олон шалтгаан байж болно. Нэн ялангуяа хүүхэдтэй бол. Мэдээж хэрэг хүүхэддээ анхаарал тавих нь зүйн хэрэг. Гэхдээ хүүхэдтэйгээ уулзах гэж байхад өмнөх эхнэртэй нь хардаад байх нь утгагүй юм.

Яг одоо та энэ бүхэнтэй эвлэрэхэд бэлэн бус байгаа ч гэсэн эрт орой хэзээ нэгэн цагт хүлээж авахаас өөр аргагүй болдог. Харин эрэгтэй хүн өмнөх гэрлэлтээсээ хүүхэдтэй болоогүй бол хуучин эхнэртэйгээ харьцах харьцаа удаан үргэлжилдэггүй.

Хэрэв нөхөр тань ямар нэгэн шалтгаанаар: Түүнд туслах хэрэгтэй шүү дээ. Учир нь тэр одоо ганцаараа" гэх мэтээр өмнөх эхнэрийнхээ жижиг сажиг зүйлд нь оролцож туслахыг хичээгээд байвал хайрттайгаа илэн далангүй ярилцаж, энэ байдал нь танд таагүй байгааг хэлж ойлгуулах хэрэгтэй.

Өмнөх харьцаагаа мартахын тулд шинээр хэн нэгэнтэй харьцаа тогтоох нь хамгийн сайн арга хэмээн үзэх нь бий. Ихэнхдээ эрчүүд хуучин найз бүсгүйгээ мартахын тулд өөр бүсгүйтэй танилцдаг.

Харин эмэгтэй хүний хувьд бол хайр дурлал, харамсал хоёр нь үргэлж хамт явдаг хэмээн ойлгодог. Түүнчлэн эрчүүдийн хүссэнээ аваад харьцаагаа зогсоодог явдлыг эмэгтэйчүүд маань тэр бүр ойлгодоггүй төдийгүй юунаас болоод ямар шалтгаанаар салж байгаа юм бол хэмээн өөрөө өөртэйгээ дэмий ярьж суудаг байна.

Хэрэв эр хүний хувьд өмнөх дурлал нь бүтэлгүйтвэл дараагийн удаа бүх талаараа өөртөө тохирох бүсгүйг хайдаг байна. Улмаар анхных шигээ хүчтэй мэдрэмжийг амсахгүйн тулд аль болох энгийн харьцааг эрхэмлэж, салсан ч гэсэн зовлонг нь мэдрэхгүй гэж үздэг аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш