logo
Аз жаргалтай амьдрал гэж үгүй, аз жаргалтай өдөр хоногууд л гэж бий

Аз жаргалтай амьдрал гэж үгүй, аз жаргалтай өдөр хоногууд л гэж бий

2011/09/12
Цаг хугацаа юунаас ч илүү үнэтэй. Улирч буй хором бүхэн дахин давтагдашгүй. Гэвч бид залуу нас улам бүр холдсоор мэдрэх бүртээ гунигт автдаг. Болдог бол урсах өдөр хоногийг эргүүлж авчрахыг хүсдэг.

Бүтэхгүй тэр мөрөөдөлдөө шаналж суухын оронд цаг мөч бүхнийг сэтгэл дүүрнээр үдэхийг хичээ. Нэгэнт цаг хугацаа таныг хүлээхгүй, саатаж эргэж харахгүйгээс хойш хуанлийн хуудсыг нэг нэгээр нь эргүүлэхдээ хэр чадлаараа аз жаргалтай байхыг бод.

Тиймдээ ч аз жаргалтай амьдрал гэж үгүй, харин аз жаргалтай хором, хоногууд л бий гэх үг үнэд хүрдэг биз. Та аль болох олон хоногийг аз жаргалтай өнгөрөөхийг хичээ. Тэгвэл аз жаргалтай амьдрах болно. Нас бүхэн чухал. Хором бүхэн аз жаргалтай. Жил бүр нэгээр нэмэгддэг насны өртөөгөөр хамтдаа аялцгаая. Их сонин мэдрэмж төрж байгаа биз.

Таван нас: Биднийг ээжийн тухай дуу дуулахыг сонсоод уйлж байхыг нь хараад цэцэрлэгийн багш надад таалагддагийг олж мэдлээ.
Долоон нас: Миний идэх дуртай байцааны салатад нохой маань дургүй юм байна гэдгийг мэдэв.
Есөн нас: Томчууд руу хараад инээхээр тэд өөдөөс минь хариу инээмсэглэл шагнадгийг мэдлээ.
12 нас: Өрөөгөө яг л хүссэнээрээ гоёж, тохижуулж орхихоор ээж маань бүгдийг нь цэвэрлэн хуучин хэвд нь оруулдгийг анзаарлаа.
14 нас: Ээж, аав хоёр минь миний төлөө бүхнээ зориулахад бэлэн байдгийг мэдэрлээ.
26 нас: Балчир хүүгийнхээ сэвлэгийг үнэрлэн суух энэ дэлхийн хамгийн аугаа аз жаргал гэдгийг ухаарлаа.
29 нас: Амьдрал гэдэг зам дандаа дардан шулуун байдаггүйг ухаарлаа.
35 нас: Хэн нэгний хэлсэн таагүй үгийг зүгээр л салхинд цаас хийсгэж байгаа мэт хийсгэчих хэрэгтэйг ойлголоо.
40 нас: Зүрх сэтгэлээсээ надад хайртай хэрнээ тэр хайраа яаж илэрхийлэхээ мэдэхгүй зөндөө хүн байдгийг олж нээлээ.
43 нас: Онож хэлсэн ганц үг ч хэн нэгний шинэ өдрийг диваажин болгодгийг мэдлээ.
45 нас: Бусдыг буруутгахаас илүү өөрийнхөө алдааг хүлээж сурах нь асар том боловсрол байдгийг ухаарлаа.
47 нас: Өнөөдөр юу ч тохиолдсон маргааш ахин нар манддагийг, магадгүй улам хурц гэрэлтдэгийг олж анзаарлаа.
50 нас: Таны ач зээ тань бурханаас тантай учруулсан найзууд байдгийг мэдэрлээ.
53 нас: Ээж, аавтайгаа дотно, дотно биш байсан нь хамаагүй бурхны оронд одчихоор нь бэтгэртлээ санадгийг мэдэрлээ.
58 нас: Амьдарсан шиг амьдрах гэж юу болохыг танив.
60 нас: Амьдралд заримдаа хоёр дахь боломж олддогийг анзаарлаа,
64 нас: Хоёр гараараа зөвхөн авч амьдралгүй хааяа бас бусдад өгч байх хэрэгтэйг тунгаалаа.
65 нас: Мэдэрч л чадвал аз жаргал үргэлж намайг тойрч хүрээлж байдгийг мэдэрлээ.
66 нас: Уучлах, өршөөх сэтгэлд илүү татагдах болсон миний гаргасан аливаа шийдвэр голдуу л зөв байдаг болсныг анзаарлаа.
72 нас: Ямар нэг зүйлийн төлөө аминчлан залбирах яасан их хань болдгийг мэдэрлээ.
82 нас: Бие тавгүйрхэн өвдөхөд дэргэдээ үргэлж хэн нэгнийг байлгахыг хүсдэг болсноо анзаарлаа.
90 нас: Хэн нэгний халуун дулаан сэтгэл, зөөлөн гарыг мэдрэх хэчнээн сайхныг ойлголоо.
92 нас: Амьдралд суралцах зүйл чамгүй олон байгааг ухаарлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш