logo
Гудамж төслөөр хэрэгжих 17 авто зам, замын байгууламжийн хэмжээг тогтоож, газар эзэмших эрх олголоо

Гудамж төслөөр хэрэгжих 17 авто зам, замын байгууламжийн хэмжээг тогтоож, газар эзэмших эрх олголоо

2014/04/08
Нийслэлийн Засаг дарга “Авто зам, замын байгууламжийн трасс, түүний хамгаалалтын бүсийн байршлыг тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/228 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу техникийн зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн Гудамж төслөөр хэрэгжих 17 авто зам, замын байгууламжийн байршил, хэмжээг дараах байдлаар тогтоон Эдийн засгийн хөгжлийн яам, “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжид 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгохоор боллоо.
1. Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Замчдын гудамжнаас урагш Төмөр замын 5 дугаар цэцэрлэгийн баруун талаар Нарны замын туслах зам хүртэл шинээр барих 0.12 км авто замд зориулан 0.144 га
2. Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Замчдын гудамжнаас урагш орон сууцны 64 дүгээр байрны баруун талаар Нарны зам хүртэл шинээр барих 0.12 км авто замд зориулан 0.144 га
3.    Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Замчдын гудамжнаас урагш орон сууцны 41 дүгээр байрны баруун талаар Нарны замын туслах зам хүртэл шинээр барих 0.12 км авто замд зориулан 0.144 га
4. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хермэс” худалдааны төвийн харалдаа Нарны замаас зүүн тийш орон сууцны 3а байрны хойд талаар Жасрайн гудамж хүртэл шинээр барих 0.29 км авто замд зориулан 0.348 га
5. Баянгол дүүргийн 4, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “44” барилгын материалын захаас баруун тийш Гурвалжингийн гүүрний доогуур “Гурвалжин” зах, Ажилчны авто замтай холбосон шинээр барих хүнд даацын авто машины 0.9 км авто замд зориулан 1.08 га
6.    Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт X хорооллын туслах замаас хойш 56 дугаар сургуулийн баруун талаар тус хорооллын хойд талын далангийн урдуурх зам хүртэл шинээр барих 0.41 км авто замд зориулан 0.49 га
7.  Баянгол дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Өргөө гудамжнаас зүүн тийш орон сууцны 27 дугаар байрны зүүн талаар урагш эргэн орон сууцны 11, 12, 13 дугаар байрны урдуур явж далангийн баруун талын авто зам хүртэл шинээр барих 0.54 км авто замд зориулан 0.65 га
8. Баянгол дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хасбаатарын гудамжнаас урагш 40 дүгээр сургуулийн баруун талаар Энэбишийн өргөн чөлөө хүртэл шинээр барих 0.25 км авто замд зориулан 0.3 га
9. Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энэбишийн өргөн чөлөөнөөс урагш 88 дугаар цэцэрлэгийн баруун талаар Дилав хутагт Жамсранжавын гудамж хүртэл шинээр барих 0.48 км авто замд зориулан 0.624 га
10. Баянзүрх дүүргийн 6, 15, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бөхийн өргөөний уулзвараас урагш хороолол дундуур Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж хүртэл шинээр барих, шинэчлэх 0.7 км авто замд зориулан 0.56 га
11. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бээжингийн гудамжнаас 64 дүгээр дэлгүүрийн зүүн талаар урагш орон сууцны 45 дугаар байрны урд талаар баруун тийш эргэж Бага тойруугийн гудамж хүртэл шинээр барих, шинэчлэх 0.5 км авто замд зориулан 0.45 га
12. Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Цагдаагийн гудамжнаас Цагдаагийн хэсгийн урдуур баруун тийш 16 дугаар сургуулийн хойд талаар гэр хороолол дундуур Ногоон нуурын гудамж хүртэл шинээр барих 0.82 км авто замд зориулан 0.82 га
13. Сонгинохайрхан дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буяны замын зүүн эргэлтийн шинээр барих 0.4 км авто замд зориулан 0.5 га
14. Сонгинохайрхан дүүргийн 4, 18, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Үйлдвэрчний Эвлэлийн гудамжнаас баруун тийш төмөр зам дагуу Хүнсчдийн гудамж хүртэл шинээр барих 2.3 км авто замд зориулан 2.92 га
15. Сонгинохайрхан дүүргийн 23, 29, 19, 18, 4, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Өнөр хорооллын гудамжнаас баруун тийш Москва хорооллын хойд тал, орон сууцны XXI хорооллын урд талаар явж хойш эргэн Толгойт голын далан дагуу Толгойтын гудамж хүртэл шинээр барих 2.16 км авто замд зориулан 2.84 га
16. Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ажилчны гудамжнаас баруун тийш Эрчим хүчний гудамж хүртэл шинээр барих 0.8 км авто замд зориулан 1.0 га
17. Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Их тойруугийн гудамжнаас Засгийн газрын авто баазын зүүн талаар урагш Г.Бумцэндийн гудамж хүртэл шинээр барих, шинэчлэх 0.18 км авто замд зориулан 0.28 га.

Харин дээрх барилга байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Авто замын газарт үүрэг болголоо. Нийслэлийн хэмжээнд улс, орон нутгийн төсөв, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрээр хийгдэх ажлын зориулалт, гүйцэтгэлд хяналт тавих, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгасан байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш