“Сүрьеэгийн тархалтын судалгаа” эхэлнэ
2014/04/10
“Сүрьеэгийн тархалтын судалгаа” өнөөдөр эхэлнэ. Энэ арга хэмжээ Сүхбаатар дүүргийн 18-р хорооны 71-р сургуулийн ард байрлах “Гэрэлт манал” өрхийн эрүүл мэндийн төвд 10:00 цагт болно. ЭМЯ, ДЭМБ, НЗДТГ, НЭМГ, ГЛОБАЛЬ САН, МСТ ХОЛБОО, ХӨСҮТ, СБДЗДТГ, СБЭМН-ийн удирдлагууд Монгол Улсын хүн амын дундах сүрьеэ өвчний тархалтыг тогтоох, сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, ДОХ, Сүрьеэ, Хумхаатай тэмцэх Глобаль сантай хамтран хэрэгжүүлэх юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.