logo
“Залуу хүн”-ий дараагийн лекцийг хэн унших вэ?

“Залуу хүн”-ий дараагийн лекцийг хэн унших вэ?

2014/04/09
Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекц оюутан, залуусын сонирхлыг татаж байгаа хамгийн эрэлттэй лекц болоод байна. Учир нь 7 хоног бүрийн баасан гарагийн 17.37 цагаас болдог уг лекцэнд салбар салбарын төлөөлөл болсон, чадварлаг залуучууд сонирхолтой лекц уншиж, лекцийг сонсохыг хүссэн залуус МЗХ-ны залуус танхимыг дүүргэж, багтахгүй гадна нь үлдэх тохиолдол ч гарч байгаа юм. Өмнөх дугаарын зочдыг залуус андахгүй мэдэж байгаа тэгвэл өнөөдөр 7 дахь зочиноо урисан байна. Энэ удаагийн зочиноор "Вагнер ази автомотив" ХХК гүйцэтгэх захирал Ч. Мэргэн уригдлаа. Тэрээр "Байгууллагад ажиллах, хувиараа ажиллахын ялгаа" сэдвээр энэ 4-р сарын 11-ний 17:37 цагаас сонирхолтой яриа өрнүүлэх юм байна. “Залуу хүн” цуврал лекц 10-н дугаар явагдаж, удахгүй өндөрлөх учраас залуусаа идэвхитэй оролцоорой.
 

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш