logo
“Эврика” техник технилогийн салбар хуралдаанаар үргэлжилж байна

“Эврика” техник технилогийн салбар хуралдаанаар үргэлжилж байна

2014/04/09

Монголын Залуучуудын Холбооноос 21 дэхь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Эврика” эрдэм шинжилгээний бага хурлын техник технологийн салбар хуралдаан 2 дахь өдрөө үргэлжилж байна. Техник технологийн салбар хуралдааны шүүгчээр доктор Д.Пүрэвдорж /Монголын залуучуудын холбооны шинжлэх ухааны хорооны зөвлөх, ШУТИС-ийн багш/, доктор Г.Энхтөгс /ШУТИС-ийн дэд захирал МИДСК-ын төлөөлөл/, доктор, дэд профессор О.Бөхцоож /Физик хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтан/, доктор В.Гармаа /Имформатикийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга/, доктор В.Дашдолгор  /МҮИС-ийн дэд захирал МИДСК-ын төлөөлөл/ нар ажиллаж байгаа бол салбар хуралдаанд 6 багш, 13 оюутан оролцож байна.
Багш
1.    Л.Бямбасүрэн ТЗС багш “Угсрагдсан суман шилжүүлгийг тээвэрлэх байгууламжийг төслөх”
2.    С.Галбадрах Тээврийн дээд сургуулийн багш “23агал илчит тэрэгний саатлын судалгаа, саатлыг бууруулах арга зам”
3.    Б.Дашдорж ХААИС- Инженер “Бионүүрсэн шүүлтүүртэй бага оврын цэвэрлэх байгууламжийн шийдэл”
4.    Д.Отгонцэцэг УБИС-ийн багш “Хадны зургийн хэв маягыг орчин үеийн чиг хандлагатай хослуулан шинэлэг төрхийг бий болгох боломж”
5.    Д.Нямгэрэл Эрдэнэт-Технологийн сургуулийн багш “Цахим хог хаягдлаас өнгөт болон үнэт металлуудыг уусгах боломжийг судлах”
6.    Л.Тэлмэнбаяр Р.Тэмүүжин М.Дэлгэрмаа ШУТИС-МИС-ийн багш “Preparation of nanosized WC from natural wolfframite (FEWO4)and thermal voal with assistanve of mechanical activation”
Оюутан
7.    Э.Ононгоо Этүгэн дээд сургуулийн 4-р курс “Төрийн албан хаагчийн анкетийг цахим хэлбэрт”
8.    Г.Аюуш Б.Хишигням Хүрээ дээд сургууль “Эрүүл мэндийн салбарт мэдээлэл холбооны технологийг хөгжүүлэх”
9.    Б.Хулагчин ШУТИС-ХТ-4 “Цахилгаан станцын хаягдал үнсийг ашиглан геополимер төст шинж чанар бүхий хөнгөн блок гарган авах судалгаа”
10.    Х.Энхбаяр Зүтгүүрийн 4-курс “2ТЭ116УМ илчит тэрэгний найдварт ажиллагааг судлан, засвар хоорондын гүйлтийн нормыг оновчлох”
11.    Б.Билгүүн ХСИС-421 дамжаа “Улсын хил хамгаалалтад орчин үеийн техник-технологийг нэвтрүүлэх нь гэсэн сэдвийг судалсан нь”
12.    Э.Алтанбат Үндэсний тагнуулын академи “Мэдээллийн технологийн хөгжил ба үндэсний аюулгүй байдал”
13.    Б.Човтронжамц Хүрээ дээд сургууль “Мэдээллийн сүлжээнд "ДДОС халдлагаас хамгаалах программ" хангамжийг хөгжүүлэх аргууд”
14.    Б.Батням СУИС-РТС 4 курс “Cloud технологийн цаашдын чиг хандлага”
15.    Г.Мандах Тээврийн дээд сургууль 4 курс “Өртөөний чанарын үзүүлэлтийг нэмэгдүүлэх боломж”
16.    Б.Алтансүх Ш.Сугар Тээврийн дээд сургууль “Хоорондын замын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг сайжруулах”
17.    н.Очбадрал Монгол Үндэсний Дээд Сургууль
18.    Н.Оюун-эрдэнэ, С.Цэвэл Дарханы ШУТИС “Нэмүү өртөг шингэсэн өндөр маркийн цемент гарган авах технологийн судалгаа”
19.    Э.Цэрэндолгор Ү.Саранцэцэг Н.Ариунжаргал ШУТИС “Нарны эрчим хүчийг ашиглах судалгаа”
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш