УИХ-ын Байнгын хороод, ажлын хэсгүүдийн хуралдааны хуваарь:
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
09:00 цагаас Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;
11:00 цагаас Төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргаж, саналын төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;
13:00 цагаас Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд;
13:00 цагаас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд;
13:00 цагаас “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;
14.00 цагаас Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:
15:00 цагаас Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд;
15:00 цагаас Шинжлэх ухаан, технологийн салбарын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Шинжлэх ухааны академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд тус тус хуралдана.
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга эрхэмсэг ноён Тура У Швэ Манны айлчлалын хөтөлбөр:
10.05 цагт УИХ-ын дарга З.Энхболд угтана, Чингисийн талбай Хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурна
10.10 цагт УИХ-ын дарга З.Энхболдтой уулзана, ажлын өрөө (зөвхөн зураглаач, зурагчин)
10.52 цагт УИХ-ын чуулган (зөвхөн зураглаач, зурагчин)
11.00 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ёслолын “Б” танхим (зөвхөн зураглаач, зурагчин)
14.00 цагт СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй уулзана, СЕХ-ны 207 тоот
10:00 цагт 11 аймагт нээгдсэн “Оношилгооны төв”-тэй холбоотойгоор иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, иргэд эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн холбоодын уялдаа холбоог сайжруулах, мэдээ, мэдээллээр хангах зорилготойгоор “11 аймагт оношилгооны төвүүд нээгдлээ” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг ЭМЯ-ны “Б” танхимд болно.