logo
“Говийн мазаалай” сургалт болно

“Говийн мазаалай” сургалт болно

2014/05/06

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтсээс ЕБС-ын  ахлах ангийн сурагчдын дунд “Говийн мазаалай” сургалтыг өнөөдрөөс хийж эхэллээ. Тус сургалт энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Сургалт нь Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд болж байгаа аж. Дүүргийн 3, 16, 35, 58, 71, 29, 116, 25 дугаар сургуулиудад Газар хөдлөлтийн үед хүүхдүүд өөрсдийгөө авран хамгаалах, бэлэн байдалд сургах зорилготойгоор танхимын болон өртөөчилсөн дадлага сургуулилт гэсэн хоёр үе шаттайгаар явагдах юм байна.

Энэ үеэр сурагчид “Гамшгийн үеийн бэлэн байдлын мэдлэг”, “Анхны тусламжийн мэдлэг”, “Нурангиас аврах үйл ажиллагаа”, “Галын аюулаас сэргийлэх” аргад суралцана.

Сургуулилт зохион байгуулагдах хуваарь

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш