logo
74 цэгт хяналтын камер ажиллана

74 цэгт хяналтын камер ажиллана

2014/04/15

Өнгөрсөн онд улсын төсвөөс болон дүүргийн орон нутгийн хөгжлийн сангаас 798.000.960 төгрөгийн санхүүжилтээр Сүхбаатар дүүргийн 1-20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 125 цэгт 250 камерын систем суурилуулахаар болжээ. 

Тэгвэл 2013 оны арваннэгдүгээр сарын 6-наас гүйцэтгэлийн ажил эхэлж, энэ оны тавдугаар сарын 1-нд ашиглалтад оруулж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.

Тус хэлтсийн хариуцсан 1-9 дүгээр хорооны гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг гудамж талбай, олон нийтийн газрын 74 цэгт 148 камерын системийг суурилуулж гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх боломжтой болж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш