logo
Хувьсгалчдын гудамжны замын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

Хувьсгалчдын гудамжны замын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

2014/05/09
Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажил эхэлсэнтэй холбогдуулан  5 дугаар сарын 09-ний 22:00 цагаас эхлэн 6 дугаар сарын 09-нийг дуустал Зурагтын шинэ эцсийн буудлаас цааш 2 км замын хөдөлгөөнийг хаахаар болсон. Энэ хугацаанд Баянхошууны уулзвараас хотын төв рүү зорчих урсгалыг нэг чигийн  хөдөлгөөнтэй болгож, сөрөг урсгалын хөдөлгөөнийг Зурагтын шинэ эцсийн буудлаас шороон замаар Баянхошуу чиглэлд зохицуулж явуулах юм. Харин нийтийн тээврийн үйлчилгээний М:9 “Зүүн салаа-Зурагт” Сансар”, М:15 “Баруун салаа-МУИС-БЗД-ийн6-р хороо”, М:25 “Баянхошуу-Ард кино театр”, М:25б “Баянхошуу-Вокзал-БММЗ” чиглэлүүд Баянхошууны Хөтөлийн буудлаас үндсэн замаараа явж нэг урсгалаар Зурагтын эцэс хүртэл, Зурагтын эцсээс Далан давхарын урд талын шинэ замаар нэг урсгалаараа явж Баянхошууны Хөтөлийн буудал хүртэл явахаар болжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш