Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн тасаг хамтран цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд уламжлал болон явагддаг “Замын хөдөлгөөний цагаан толгой -2014” тэмцээнийг өчигдөр Монголын хүүхдийн ордонд амжилттай зохион байгууллаа.
Бага насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх замын хөдөлгөөний мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх зорилгоор явагдсан тус тэмцээнийг Засаг дарга Д.Бадарсан нээж, Замын цагдаагийн тасгийн дарга цагдаагийн хошууч, Ц.Мягмарсүрэн, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр нар оролцлоо.
Шүүгчээр Нийслэлийн замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Н.Энхболд, СБД-ийн Улаан загалмайн хорооны мэргэжилтэн Н.Амаржаргал, Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Лхагважаргал нар ажиллалаа.
Энэ үеэр 17 цэцэрлэгийн 204 хүүхэд оролцож Замын хөдөлгөөний дүрэм, хөдөлгөөний соёлтой оролцоо, авьяас мэдлэгийн хүрээгээрээ бусдыгаа манлайлж 1-р байрт 135 дугаар цэцэрлэг, 2-р байрт 36 дугаар цэцэрлэг, 3-р байрт 14 дүгээр цэцэрлэг тус тус орж Засаг даргын нэрэмжит цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал хүртсэн байна.