Өнөөдрөөс эхлэн энэ сарын 14-нийг хүртэл Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид ажлын байран дээрээ нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдаж байна.
Үзлэг, шинжилгээнд Эрүүл мэндийг дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг эрт илрүүлэх, оношлох, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн зөвлөмж хүргэх зорилгоор эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ авах ажлыг ЗДТГ-ын хэлтэс, албад, хороодын ЗДАА-ны албан хаагчид, хороодын Хэсгийн ахлагч нарын нийт 329 хүнийг хамруулан зохион байгуулж байгаа юм.
Цусны шинжилгээгээр элэгний үйл ажиллагаа, сахар, өөх тос- холестрины хэмжээ, ходоодны хеликобактери, үе мөчний үрэвсэл, бөөрний үйл ажиллагаа, цус багадалт зэргийг тодорхойлох аж.