logo
Сайхан гэр бүлтэй байя гэвэл

Сайхан гэр бүлтэй байя гэвэл

2014/05/12
Ажил мэргэжил, карьер, нэр хүнд гэр бүлийг орлоно гэж бодох хэрэггүй. Магадгүй танд энэ бүхнээсээ татгалзах хэцүү байж болох ч хоёуланг нь хослуулах хэрэгтэй шүү дээ.

- Өөрийнхөө гадаад үзэмж болон дотоод сэтгэлийн гоо сайхандаа анхаарал тавь.
- Сайхан гэр бүл хэзээ ч нурж унадаггүй. Иймд өөртөө итгэл дүүрэн байж, аливаад дайчин шаргуу явж, амьдралын нугачаанд шантрахгүй байх нь чухал.

- Гэр бүлд тань маргаан дэгдвэл гэмийг нь эхлээд өөрөөсөө олж харах хэрэгтэй. Дараа нь эр нөхрөө шүүмжлэх нь зүйтэй.
- Гэр бүлийн аливаа асуудалд аль болох тайван байдлаар, ухаалгаар хандах нь хамгийн зөв арга зам байдаг.

- Эр нөхрийнхөө ааш араншин болон гадаад төрх байдлын муу талуудыг нь бус харин сайн сайхан талуудыг нь олж харахыг хичээ.
- Хааяа ч гэсэн яриан дундаа магтаалын үгийг хэлж бай. Учир нь энэ бүхнээс хайрт тань урам зориг орж, улам ихээр хичээх гэж оролдох болно.

- Ор хөнжлийн асуудалд төгс төгөлдөр эр хүнийг хүсэх хэрэггүй. Учир нь танаас ч бас шалтгаалж байгаа гэдгийг ямагт сана.
- Уйтгар гунигтай, хөмсгөө зангидсан царай  Ik гаргах хэрэггүй. Таны энэ байдал нөхрийг тань залхаах болно.

- Хамт ажилладаг залуу тань танд сээтэн хаяад байгаа бол түүнийг ноцтойгоор тусгаж авах хэрэггүй. Түүнчлэн харьцаагаа гүнзгийрүүлэхээс татгалзах хэрэгтэй.
- Энэ байдал нь сэтгэл санаа хоёрдоход хүргэж улмаар гэр бүлийн уур амьсгалыг эвдэж, асуудалд оруулдаг. Иймд энэ мэт зүйлээс хол явах нь тустай юм шүү.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш