Нийслэлийн Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн дарга Н.Гантөмөр, Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын дарга Д.Байдраг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Ерөнхий архитектор Н.Нацагдорж, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дэд дарга Т.Батдорж болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэл хот доторх авто машин, техник болон тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалдаг томоохон зах, жижиг цэгүүдийг нэгтгэн, нэгдсэн цэгт төвлөрүүлэх “Авто Худалдааны Цогцолбор” байгууламжийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар болсон. Тус цогцолборын үйл ажиллагааг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ хариуцах бөгөөд төсвөөс бус өөрийн үйл ажиллагааны орлогоор зардлаа бүрэн санхүүжүүлэн ажиллах юм.
Нийслэл хотын дотор 27 га талбайд буюу авто машин, тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалах зориулалтын бус газарт үйл ажиллагаа явуулдаг 9 томоохон зах, 34 цэгүүдэд нийт 7000 автомашины зогсоол байдаг бол шинээр төлөвлөгдсөн “Авто Худалдааны Цогцолбор” нь 130 га эдэлбэр газрыг хамарч, том, жижиг оврын нийт 14000 авто машины зогсоолтой байхаар төлөвлөж байгаа юм. Тус цогцолборт авто машины болон сэлбэг хэрэгслийн худалдаа эрхлэхээс гадна, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, улсын дугаарын үйлдвэр, техникийн хяналтын үзлэгийн төв /оношлогоо/, банк санхүүгийн болон татвар, даатгалын зэрэг төрийн болон бусад аж ахуйн нэгж, байгууллагуудын салбар төвүүдийг төвлөрүүлж, улмаар авто засвар, авто угаалга, тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх сургалт, дамжаа, жолоодлогын аюулгүй байдлын төв, автомашины туршилтын талбай зэрэг авто техниктэй холбоотой бүхий л үйлчилгээг багтаасан, нэгдсэн харуул хамгаалалт бүхий нэг цэгийн худалдаа, үйлчилгээг бий болгох зорилготой ажиллаж байна.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 сарын 21-ний өдрийн 29-р тогтоолоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2014 оны 10-р сарын 01-ний өдрөөс нийтийн эзэмшлийн зам талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол талбайд авто машин, тээврийн сэлбэг хэрэгсэл худалдан борлуулахыг хориглох болсон. Мөн Нийслэлийн Засаг Даргын Б/70 тоот захирамжаар 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор “Авто Худалдааны Цогцолбор”-ын үйл ажиллагааг хэвийн явагдахад шаардагдах хамгаалалтын хашаа, авто зогсоол, зам талбай, дэд бүтцийн барилга байгууламжийн ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, түргэн шуурхай зохион байгуулж, гүйцэтгэн, ашиглалтад хүлээлгэн өгөхийг үүрэг болгосны дагуу ажиллаж байна.
“Авто Худалдааны Цогцолбор”-т 11324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбай, сэлбэг хэрэгслийн павильонууд, авто эскпо зохион байгуулах цогцолборын 1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1438 үйлчлүүлэгчдийн авто машины зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөж байна. Нийт 278562 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээ, албан контор, авто экспогийн барилгын зориулалттай баригдах 23 объектийн дулаан, цахилгаан болон усан хангамж, ариутгах татуургын асуудлыг бие даасан эх үүсвэр барьж байгуулах, дэд станц байгуулах, шинэ суваг татах зэргээр шийдэх бөгөөд цогцолбор руу хүрэх авто замын хөдөлгөөнийг Сонсголон, Товчоо, Өвөрхангай, Дархан, Найрамдал, Нисэх, Яармагийн замуудаас гадна шинээр баригдах хурдны замтай шууд холбогдож байхаар төлөвлөсөн тул авто замын ачаалал үүсэхгүй байх давуу талтай.
Цогцолборын авто машин худалдаалах зогсоол, талбайг хүнд даацын бөгөөд жижиг тэрэг, жийп худалдах хэсэг хэмээн ангилахаар төлөвлөж байгаа юм. 18 м2 талбайтай жижиг тэрэг буюу жийп худалдах хэсгийн нэг зогсоолын үнэ 4 сая төгрөг, харин том оврын автобус болон хүнд даацын ачааны тэрэг худалдаалах зогсоол талбайн хэмжээ нь 72 м2, үнийн хувьд 9 сая төгрөг байхаар тооцжээ.
Харин зогсоол эзэмших, захиалах хүсэлтэй иргэд, авто машины худалдаа эрхлэгчдэд зогсоолын төлбөрийг эргэлтийн хөрөнгөнөөсөө бус, эзэмших гэж буй зогсоолоо барьцаалан банкны зээлэнд хамрагдаж төлөх бүрэн боломжийг бүрдүүлж, энэ тал дээр банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах юм.
2014 оны 05 сарын 14-нөөс 31-ний хооронд одоогоор авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад захиалгын давуу эрх олгоно. Харин 06 сарын 02-ноос эхлэн нээлттэй захиалга авах буюу сонирхсон иргэдтэй зогсоол эзэмших “Авто зогсоол захиалан бариулах гэрээ”-г байгуулж эхлэх тул иргэд, бизнес эрхлэгчид дараахь материалыг бүрдүүлсэн байх ёстой гэж Нийслэлийн Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
Жич: “Авто зогсоол захиалан бариулах гэрээ” байгуулах иргэдийн бүрдүүлэх материал

- Эрхлэх үйл ажиллагааныхаа талаар аж ахуйн нэгжийн албан хүсэлт буюу иргэний өргөдөл
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчилсэн хуулбар, буюу иргэний үнэмлэхний нотариатаар гэрчилсэн хуулбар
- Гаалийн мэдүүлэг, татвар төлсөн баримт г.м авто машины бизнес эрхэлж байгаа гэдгээ нотлох бичиг баримт
- Авто зогсоолын кадастрын зураг
- Авто зогсоолын төлбөр төлсөн баримт
- Гэрээ байгуулах эрх бүхий этгээдийг төлөөлж байгаа бол итгэмжлэл болон эрх олгож байгаа баримт бичиг