logo
Там диваажингийн ялгаа

Там диваажингийн ялгаа

2011/09/13
Хар тамхичин эр чад хийгээд тамд унажээ. Эргэн тойрноо харвал холгүйхэн том тариан талбай байна гэнэ. Мань эр хар тамхины өвс тарихаар шийдэв. Тэгтэл нэг чөтгөр хүрээд ирэв.
-Яах гэж байна?
-Хар тамхины өвс тарьдаг юм бил үү?
-Яах юм бэ? Чамаас өмнө бүгдийг нь тарьчихсан. Тэр хараач.
Хар тамхичин эр суугаад ургаж гүйцэхийг хүлээв.
-Чи юу хүлээгээд байгаа юм бэ?
-Ургаж гүйцэхийг нь...
-Яах юм бэ, тэр хар даа. Ургаад боловсорчихсон байгаа биз дээ.
Хар тамхичин эр түүж эхлэв.
-Түүх хэрэггүй ээ. Тэнд түүгээд овоолчихсон байна.
Хар тамхичин эр цаас гаргаж эрээд ороож эхлэв.
-Ороох хэрэггүй ээ. Тэр ороосон хар тамхи дүүрэн байга биз.
Хар тамхичин эр хамгийн том ороомгийг нь сонгож аваад, арай багыг нь чөтгөрт өгөв. Асаах гэтэл шүдэнз байдаггүй гэнэ. Хайгаад хайгаад олсонгүй, чөтгөрөөс асууж байна гэнэ.
-Хөгшөөн чамд шүдэнз байхгүй биз?
-Хар малаа шүдэнз байсан бол энд там биш диваажин байхгүй юу....
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш