logo
Хэрэлдсэний дараа тусдаа унтах хэрэггүй...

Хэрэлдсэний дараа тусдаа унтах хэрэггүй...

2014/05/16
Гэр бүлийн эр, эм хоёр хэрүүл зөрчилгүй сайхан амьдарна гэж байхгүй. Хэрэлдэж муудсаны дараа тусдаа унтах нь байдаг. Хэн хэнийх нь сэтгэл тавгүй тул хамт унтахаас зайлсхийх нь бий. Гэвч иймэрхүү байдал удаан үргэлжилвэл ямар хор уршигтай вэ? Америкийн сэтгэлзүйчид судалгаа явуулсны эцэст дараах дүгнэлтэд хүрчээ.

-Тус тусдаа унтах нь гэр бүлийн харилцааг түргэн муутгах, салж сарнихад хүргэдэг.

-Харилцан буулт хийх, зөвшилцөлд хүрэх чадваргүй хосуудын гэр бүлийн амьдрал удаан үргэлжилдэггүй. Гомдож, тунирхсаар байгаад харьцаагаа бүрмөсөн тасалдаг.

-Хэрүүлийн дараа тусдаа бус харин ч нэг оронд, нүүр нүүрээ хараад унтахыг тэд зөвлөжээ. Ингэх нь амаргүй. Гэхдээ танд ч бас буруу байгааг хүлээн зөвшөөрч, буулт хийгээрэй. Зөвхөн бие махбодиор ойртох төдийгүй сэтгэлзүйн зай, хямралыг даван туулахад тустай.

-Нэг оронд орсны дараа сексдэх нь тийм чухал биш. Харин нөхөрсгөөр тэврэх, илэх, биед нь шүргэх илүү ач холбогдолтой аж.

-Анх танилцаж байх үеийн инээдтэй дурсамжаас ярь. Тэгвэл хос хоёрыг бүрхэж байсан манан будан бүр арилна.

Дараагийн өдрөөс асуудлаа шийдвэрлэ. Ер нь хэрэлдэж муудсаны дараа сексдэхийг тэвч. Бүх асуудал шийдэгдэж, харилцан ойлголцол бий болсны дараа амгалан тайван нөхцөлд сексдэхийг ухаалаг сэтгэлзүйчид зөвлөдөг.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш