Одоогоос 150 гаруй жилийн өмнө АНУ-ын Өмнөд Каролина муж улсын усанд живсэн уурын хөлөг онгоцноос нэг сая гаруй долларын үнэ бүхий алтан гулдмай болон зоосыг хайгуул шинжилгээний хувийн анги гарган авчээ. "S.S. Central America" хөлөг онгоц 1857 онд маш их хэмжээний алт тээвэрлэж яваад хар салхинд дайрагдан живсэн аж. Уг хөлөг онгоц нь Нью-Йоркоос Сан-Франциско руу явж байжээ.
Уг хөлөг онгоцны сэгийг 2000 орчим метр гүнд АНУ-ын хайгуул шинжилгээний хувийн анги хайхдаа шумбагч төхөөрөмж ашигласан байна. Тэдний хэлснээр, уг төхөөрөмж хоёр цагийн дотор таван алтан гулдмай, 20 долларын хоёр алтан зоос буюу нийт 30 орчим кг алт олжээ. Одоогийн ханшаар энэ алт 1,3 сая орчим доллар болж байгаа гэнэ.
Бэлэн мөнгөний нөөц дуусч байсан учраас Нью-Йоркийн олон банк алтыг авахын тулд "S.S. Central America" хөлөг онгоц хүлээж байжээ.
Уг хөлөг онгоц живснээр 1857 онд АНУ-ын олон банк ар араасаа дампуурахад нөлөөлсөн аж. Живсэн хөлөг онгоцонд өөр алт үлдсэн байж магадгүй гэж найдан цаашид эрэл хайгуул хийх бололтой.
Эх сурвалж: МОНЦАМЭ