logo
Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллого эхэлнэ

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллого эхэлнэ

2014/05/17

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллого энэ сарын 19-нөөс долдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм. Тооллого нийслэлийн Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүргээс эхлэх юм. Энэ ажлаар Нийслэлийн агаарын чанарын алба, SICA ХХК гэрээт ажилчидтай хамтран100 кВт-аас дээш хүчин чадалтай гэрийн зуух, төвлөрсөн халаалтад холбогдоогүй нийтийн байр, аж ахуйн нэгж, ШТС-ууд, авто гараш, угаалгын газарт зэрэг хорт утаа ялгаруулдаг эх үүсвэрүүдийг тоолхоор болжээ.

Тооллого хийгдсэнээр Агаарын чанарын ухаалаг систем хэрэгжүүллхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар Сүхбаатар дүүргийн удирдлага болоод 20 хороодын Засаг дарга нартай Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан, SICA ХХК-ны ерөнхий захирал Б.Лхагважаргал болон албаны бусад хүмүүс ирж тооллогод хамруулах эх үүсвэрүүдийн тухай танилцууллаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш